Би энэ удаа уншихаар эдгээр номыг сонгож авлаа

Хөл хорио тавигдсан 12-р сарын 15 нд би доорх постыг нүүр хуудсандаа оруулсан юм.

Муу ёрлож байгаа юм биш гэхдээ хатуу хөл хорио удахгүй давтагдана. Тиймээс энэ “үүлэн цоорхойг” хамгийн үр бүтээлтэй, хамгийн оновчтой ашиглах нь чухал.

1. Хэрэггүй юманд цаг заваа битгий үр. Энэ зайлшгүй хийх, хоолой дээр туулаад байгаа юу гэж ажил эхлүүлэхээсээ өмнө заавал асуу. Энэ хүнтэй яах гэж уулзаж байгаа билээ, уулзалтаас ямар үр дүн хүлээж байгаа билээ гэж өөрөөсөө асуу. Хэрвээ уулзах ёстой гэж үзвэл – юу асууж лавлах, хэлэх зүйлээ хүртэл тодорхой бичиж ав. Аливаа юмыг бичиж тэмдэглэх нь ухаан бодлыг тань цэгцэлж өгдөг юм.

2. Хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэл. Лхагва, пүрэв, баасан, бямба ням гуайн төрсөн өдөрт явах уу? аав ээжийг эргэх үү гэдгийг сайн бод. Юм муугаар эргэвэл бизнесээ яах вэ гэдгийг бодож Б,В,Г, Д хувилбар бэлэн болго. Хэрэггүй юмнаасаа үтэр түргэн сал. Төр засгийн шийдвэр дандаа дутуу дулимаг, эргэж буцсан, тухайн мөчид л намжаах, “коко” цуглуулах зорилготой болохыг нүдээр үзэж, биеэр амсаж байгаагаа бүү март.

3. Эрүүл мэндээ анхаарч өөртөө тохирсон дасгалаа тогтмол хий. Хувийн ариун цэврийг чанд сахь. Боломжтой бол олон хөлийн газраас холдож хөдөө гарч (хамаатан садан гэр орон байдаг бол) хэсэг амьдар. Дахиад хөл хорио тогтооход чухам юу хийхээ тооц: хатгамал, баримал,уран зураг, хөгжим, даам шатар тоглож сурахаас эхлээд гадаад хэл сурах, монгол бичгээ давтах, төрөл бүрийн онлайн сургалтад хамрагдах цаашилбал эрдмийн бүтээл туурвих гэх мэт зөндөө боломж байгаа.

Би энэ удаагийн “хорионд” уншихаар эдгээр номыг сонгож авлаа:

Унших ном

Та ч гэсэн он дамнасан “хориог” үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *