Төр тань хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн “Төр тань хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!” нийтлэлийн хэсгээс

“…Хотны нохойг яах гэж тэжээдэг вэ, түүн шиг хууль ёсоо мануулах гэж ард түмэн төрийг тэжээдэг гэсэн эртний мэргэн үг бий. УИХ-д насаараа хоол идэж тэжээлгэсэн ч ханан мэдэлгүй, нэг намд шаарлагдахаараа нөгөө намын өвөр сэлгэж гүйсэн хэчнээн хүн өнөөгийн УИХ-д дахин нэр дэвшээд байгааг та тоол доо. Ёс зүй гэдэг чинь энэ үү!? Ард түмэн гэдэг үгийг хэн хүн хамаагүй ашиглаж болохгүйг би сайн мэднэ. Харин би энэ удаад ашиглачихья. Ард түмэн энэнээс чинь ичиж байна. Ичих нүүртэйгээрээ ганц Р.Амаржаргал гишүүн л өөрийгөө золих шив дээ. Хайран төрийн түшээ.

“Амгалан нуурын галуу хэрээний сүргэн дотор үзэсгэлэнгүй

Ажнай хурдан хүлэг, илжигний сүргэн дотор үзэсгэлэнгүй

Уулын цагаан арслан, үнэгний сүргэн дотор үзэсгэлэнгүй

Ухаан саруул мэргэн, тэнэгийн сүргэн дотор үзэсгэлэнгүй”

хэмээн “Билгийн гол модон шастирт” байдгийг цээжлээд коллежийн багшаа хийгээд л явах байх даа чааваас. Ардчилсан нам ийм ховор цэвэр хүнээ тавиад явуулчихсанд гүнээ эмгэнэл илэрхийлье…”

Эх сурвалж:

“Үндэсний шуудан” сонин

2016 оны 6-р сарын 08, Лхагва гараг

№113 (2554)

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. Uneheer ard tumniihee tuluu humuus, uurinhuu tuluu hezeech buuj ugch bolohguie. Ard tumniihee tuluu sain lobby hiigeed erh medliig avah heregtei. Hezee ch bitgii uhar! Ard chin olon hun hetsuuhen amidralaar yavj baigaa shudee!

Leave a Reply