УИХ-н чуулганы нэгдсэн хуралдааны ирц

УИХ-н чуулганы нэгдсэн хуралдааны ирц

УИХ-н чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн асуудал анхаарал татаж эхэллээ. Ирц бүрдүүлэхийн тулд  З.Э  нөгөө бүлэггүй, байнгын хоорон дээр санал ч өгөх эрхгүй  МАН-ны гишүүдийг “дуудаж” эхлэв.

Өмнө нь, олонхи ирцээ бүрдүүлээд, өөрийгөө болон ЗГ-ыг томилоод болоод л байсан. Одоо ч гэсэн олонхиороо хүч түрээд өмнөх шиг ээ, хүслээрээ асуудлаа шийдээд явж болно шүү дээ. Гэтэл ирцээ бүрдүүлж чаддаггүй ээ.

Яагаад МАН-ын гишүүд хэрэг болов? Судьба. Эрх барьж буй эвслийн хэдхэн гишүүн гадаадад томилгоотой байх, зарим нэг нь гачигдалтай байх, эмнэлэгт байх гэхэд л олонхи ирцээ бүрдүүлэх ямарч бололцоогүй болж байна. Судьба.

Учир нь:

  1. Эвсэл бүрдүүлсэн 46 гишүүний 43 нь дарга болсон бна. Засгийн газрын гишүүд нь ганцаас бусад нь бүгд давхар гишүүн.
  2. МАН-аас нүүр буруулсан (зарим урвагч гм нэрлээд байгаа юм билээ) хэд, АН-нүүр буруулсан хэдтэй хамтран засаг байгуулаад гэрэл гэгээтэй юм харагдана гэж найдаж буй нь буруу. МАХН-д найдах аргагүй гэдэг нь өдрөөс өдөрт ил болж байна. Дэд сайдын албан тушаалаар барьцаалан “завсарлага” авч байгаа байдал нотолгоо нь. Цаашдаа юм л болбол завсарлага гм нэрээр АН-д тулган шаардалт хийгээд явах нь ойлгомжтой.(1996 – 2000 оны эвслийн үед соцдекүүд бас нэг иймэрхүү байдлаар шантажлаж байсан түүх бий).
  3. Өнөөгийн хүчний харьцаа нь нэгдсэн хуралдааны ирцийг эвслийн 2 гишүүний үзэмжинд даатгаж бна.
  4. МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ орж ирээд эсрэг санал өгөхөд дээр нь эвслээс 2-3 гишүүн дэмжихэд л АН оруулж байгаа ямар ч асуудал унах юм.

Шийдэл: УИХ-д жагсаалтаар орж ирээд сайд болсон нөхөд гишүүнээ өгөх ёстой.

  1. Нөхөөд ороод ирнэ
  2. Хүчний харьцаа алдагдахгүй
  3. Асуудлыг бүрэн шийдэхгүй ч гэхдээ ирцэнд эерэг нөлөөтөй

далайд дусал нэмэр гэмээр юм уу.

жич: картаар нь хүчээр бүртгэнэ гм 1. бумеранг болно, 2. арга аа ядсаны илрэл 3. баярцогт,  З.Э-н хуулийн заалт уншиж буй хир хэмжээ нь.

Товхимол хүлээн авах

Товхимол хүлээн авах бол имэйл хаягаа үлдээнэ үү.

One comment

  1. “УИХ-д жагсаалтаар орж ирээд сайд болсон нөхөд гишүүнээ өгөх ёстой.” гэдэг одоогийн парламентэд боломжийн гарц санагдаж байна. Далимд нь хэлэхэд, цаашид (2016 оноос хойш) УИХ-ын гишүүд ЗГ-ын тэргүүнээс бусад алба давхар хашдаггүй, мөн халдашгүй эрх эдэлдэггүй болговол 1-д, хоёр том ажлыг зэрэг хийх гэж гурилдахгүй, 2-т, гэмт хэрэгтнүүд нуугдах гэж УИХ-д шургалахыг оролдохгүй, 4-т, засаглалын хуваарилалтын гажуудал арилж Парламент нь ЗГ-таа бодитой хяналт тавих чадвартай болно. 4-т, УИХ-д зөвхөн толгойтой, бодлого тодорхойлох чадвар, сонирхолтой бөгөөд хуралдаа тууштай суух хүмүүс л нэрээ дэвшүүлдэг, нэрийг нь дэвшүүлдэг болох магадлал өндөр. Тэгэхээр 2016 онд УИХ-д намын жагсаалтаар хүмүүсийн нэрийг дэвшүүлэхээс гадна ЗГ-т ажиллах хүмүүсийнхээ жагсаалтыг намууд хамт зарлаж байгаад өрсөлддөг болвол төрийн тогтолцоо овоо эрүүлжинэ дээ. 2016 оны сонгуулийн болон бусад хуулиндаа дээрх өөрчлөлтүүдийг оруулаад эртхэн /2013 онд багтаан/ батлуулахсан. Миний бие УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн давхар байхгүй байхаар Үндсэн хуулинд яаралтай өөрчлөлт оруулах (3 үг хасахад л болохоор байсан санагдана) саналыг ЗГ бүрдэж эхлээгүй байхад Өргөдөл гомдлын байнгын хороонд оруулсан боловч хуулиа сонгуулийн өмнө өөрчлөж, түүний дагуу сонгууль явуулаагүй нөхцөлд шударга бус болох юм байна гэж бодогдоод өргөдлөө хэлэлцүүлэлгүй хаалгасан. Дэд сайдаас болж завсарлага авна гэдэг ч нээрээ л жаахан тийм байна шүү, санал нэг байна.

Leave a Reply