Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын Р.Амаржаргал нэр бүхий гишүүдийн хамт “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийг боловсруулан 2009.06.25-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлэв.

Тус тогтоолын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн үр ашиг дээшлэн, ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг төрөөс дэмжсэн, тэдэнтэй хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бий болно гэж үзэж байна. Мөн Концессийн хуулийг батлан гаргаж түүнтэй холбогдон бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн тодорхой ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх хувийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдэнтэй гэрээ байгуулах үйл ажиллагаанд нь хяналт тавих, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн байдалд мониторинг, үнэлгээ хийх зэрэгтэй холбогдсон харилцаануудыг зохицуулсан дүрэм журмуудыг батлан гаргах шаардлага гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *