Английн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол-Британий парламентын бүлгэмийн ахлагч Р.Амаржаргал Английн парламентийн гишүүн Жон Горган, Британийн элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Торда Абботт-Вотт нарыг өөрийнх нь хүсэлтээр 2008.07.29-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Р.Амаржаргал Монгол улсад үүсэд буй улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцов. Мөн эдийн засгийг хөгжүүлэх асуудалд МАХН болон АН-ын байр суурь ойролцоо байгаа талаар дурьдав.

Британий төлөөлөгчид ирэх 10 дугаар сард Британи-Монголын парламентын бүлгэмийн ахлагч Жон Батлер нарын зургаан төлөөлөгч Монгол улсад ажлын айлчлал хийх тухай мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан сонгогдсон тойрог болох Ховд аймгийг хөгжүүлэхэд хамтран ажиллах бололцооны талаар санал бодлоо солилцсоноор уулзалт өндөрлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *