Хуулийн төслийг Азийн хөгжлийн банк дэмжиж байна.

Азийн хөгжлийн банкнаас “Хүнсний хямрал-хүнсний аюулгүй байдал” төслийг манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тул “Хоол тэжээлийн тэтгэмж олгох тухай” хуулийн төслийг санаачлагч Р.Амаржаргал, Сү.Батболд нарын гишүүд Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн мэргэжилтэн Клауд Бодарт, нийгмийн салбар хариуцсан ажилтан Л.Итгэл нарыг 2008.07.28-ны өдөр хүлээн авч уулзан, тус хуулийн төслийг боловсронгуй болгох талаар санал солилцлоо.

Хуулийн төсөлд хоол, тэжээлийн дэмжлэг онцгой шаардлагатай Монгол улсын иргэд, жирэмсэн эхчүүд, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ үний өсөлт хүнсний хомсдолоос аврах боломж бүрдүүлэх талаар тусгажээ.

Мөн нийгмийн халамжийг хэт хавтгайруулан олгох, татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн байдлаар зарцуулахаас урьдчилан сэргийлэх зарчим баримтлан, тэтгэмж олгох ажлыг зохион байгуулахад хээл хахууль авлигаас урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлээс өөр зүйлд зарцуулах боломжийг хаах зорилгоор иргэнд нэрийн данс бүхий цахим картаар мөнгөн бус хэлбэрээр олгож, худалдан авсан хоол, тэжээлийн барааны үнийг үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аж ахуй нэгжид нөхөн олгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *