Ховд аймгаас нэр дэвшинэ

2008 оны Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөх эрхээ олж авсан Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны XXV хурлаа 5 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулж, нэр дэвшигчдээ тодрууллаа.

Хурлын үеэр сонгуулийн 3 мандат бүхий Ховд аймаг /16-р тойрог/-т Ардчилсан намаас Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Удирдлагын академийн захирал Т.Лхагва, Ардчилсан Залуучуудын холбооны дэд тэргүүн Н.Хүрэлсүх нар тодорч, нэр дэвших эрхийн батламжаа гардан авав. Тэд ирэх сарын эхээр Ховд аймгийг зорих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *