Парламентын ачааг нуруундаа үүрч яваа түшээд

Эх сурвалж: “Өнөөдрийн тойм” сонины хэсгээс, 2008.05.27

… Гэхдээ эдний дунд сонгогч олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жинхэнэ төрийн түшээ болохоо харуулж чадсан улстөрчид бас байгааг үгүйсгэж боломгүй. Тухайлбал УИХ-ын гишүүн Р.Амаржаргал.

Тэрээр нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд байсан, хашир туршлагатай улстөрч. Олон таван үггүй, цөөн боловч оновчтой үг хэлдэг гэдгээр нь Монголын ард түмэн түүнийг андахгүй ээ. Р.Амаржаргал гишүүнд илүүц магтаал зохихгүй. Учир нь түүнийг монгол хүн бүр мэднэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *