Tag Archives: Amarjargal

Хөгжлийн семинар

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн “Хөгжлийн семинар” нэртэй МВА-ийн оюутнуудад зориулсан цуврал хичээл нь Монголын шилдэг судлаачид, эрдэмтэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, манлайлагчдыг урин лекц уншуулж, сүүлийн үеийнх нь судалгаа, үзэл бодолтой нь оюутнуудыг танилцуулдаг бөгөөд үүнийгээ ТВ хичээл болгон бусад сонирхогч олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг юм.

Блогоороо дамжуулан та бүхэнд эхний лекцийг хүргэж байна.

Уг цуврал лекцийг мөн Т. Цэнд-Аюушын Юүтүүв сувагнаас үзэж болно.

Таг: Хөгжлийн семинар #1 УИХ гишүүн Р.Амаржаргал Development Workshop IFE#1 R.Amarjargal MP

Ерөнхий сайд хууль зөрчсөн бол огцрох ёстой

Зууны Мэдээ сонинд өгсөн ярилцлага.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монголын талаар эерэг дохио очно хэмээн хууль тогтоогчид үзэж байна. УИХ-ынгишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар баталлаа. Зах зээлд ямар дохио очсон бол?

Энэ хуульд хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгье гэсэн санаа байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд сөрөг дохио өгсөн. Ингэхдээ “Ер нь Монгол Улс хөрөнгө оруулалтаа сүрхий авч үзэж байгаа юм байна. Хэр баргийн юмыг оруулахгүй юм байна, дэмжихгүй юм байна” гэсэн ойлголт өгсөн юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын гол сонирхдог салбар болох уул уурхай, бусад салбарыг хүртэл оруулаад, дээрээс нь харилцаа холбооны салбар, санхүүгийн зах зээлийг хүртэл оруулаад стратегийн салбар гэчихсэн. Энд хөрөнгө оруулвал заавал УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг байх ёстой гээд хүнд суртлын механизмуудыг нь нэмэгдүүлээд өгчихсөн учраас буруу дохиолол маягийн юм байсан. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Тэр утгаар нь үзвэл хууль маань осолгүй батлагдчихсан ч аваад хэрэгжүүлье гэхээр юу ч хийгдээгүй. Хүмүүсийн анхаарал нааш цаашаа хандаж, үүнийг тойроод маргаан ч юм шиг, танин мэдэхүйн чанартай ч юм шиг хэлэлцүүлэг маягийн юм өрнөөд, эцэст нь шинэ Засгийн газар яаж шийдэх вэ гэдэг нь хурцаар тавигдлаа. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжихээ илэрхийлэх гэж энэ хуулийн төслийг өргөн бариад УИХ-аар түргэн шуурхай хэлэлцүүлж баталлаа. Нэгэнт хүмүүс өмнө нь энэ хууль буруу, бүтэхгүй гэдгийг ярьж л байсан. Хоёрдугаарт, энэ хуулийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байсан. Тэр хүлээлтийнхээ дагуу энэ асуудлыг шийдээд явж байна.

Continue reading

Намынхандаа УИХ-ын дарга болъё гэдгээ хэлсэн, хүлээж аваагүй

Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага

Таныг саарал ордны­хон ажил таслаж үзээгүй, байн­га өрөөндөө сууж бай­даг гишүүн гэж онцолдог. Гэ­тэл УИХ-ын Тамгын газ­рын гаргасан судалгаа­наас харахад та ажил та­салсан гишүүдийг ман­лайл­сан байх юм. Өрөөн­дөө л байхаас биш чуул­ганы танхимд суухгүй бай­гаагийн учир нь юунд байна?

Тэр судалгааг нэг их тоохгүй байна. Хэн, ямар шугамаар яаж бүртгэсэн юм, бүү мэд. Миний хувьд хэдэн зүйл онцолж хэлье. Нэгдүгээрт, өнгөн талаа­саа УИХ-ын чуулган 10.00 цагт эхэлж байгаа. Гэхдээ товлосон хугацаанд чуул­ганы танхимд орж ирээд суудаг гишүүн УИХ-д байх­гүй. Яахав, сонгодог ут­гаар нь авч үзэхэд ажил тасалсан байна гэж болно. Тасалдаг гишүүн ч бишгүй бий. Хоёрдугаарт, цаг хугацаандаа орол­цохгүй, хуралд нь суухгүй байгаа бол түүнийг өөр талаас харж үзэх хэрэгтэй. Хэлэлцэж байгаа хуулийн төсөл, журам болоод дэг­тэй холбоотой асуудалд сэтгэл дундуур эсвэл эсэр­гүүцэж байгаа учраас хурал­даа суусангүй гэж ойлгох хэрэгтэй.

Энэ утгаараа авч үзэ­хэд Р.Амаржаргал хуралд суугаагүй нь эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байжээ гэж уншиж болох юм. Гуравдугаарт, Р.Амар­жаргал гэдэг гишүүн бол чуулганы танхимд хурал эхлэхээс 5-10 минутын өмнө орж суудаг. Түрүүлж ороод суучихдаг гэсэн үг. Намайг ороод суусны дараа нөгөө том дарга нар залардаг юм. Гэсэн ч чуул­ган хэзээ ч хугацаандаа эхэлдэггүй. Хугацаандаа эхлэхгүй байгаа нь хурлын удирдлага болоод олон­хийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний асуудал. Тэдний хариуцлагын асуу­дал байхгүй юу. Түүнээс биш би өөрийгөө шийтгэж байгаа юм шиг хоосон танхимд хэдий болтол суух юм бэ. Бусдыг хүлээж суух шаардлагагүй гэж бодоод гараад явчих­даг юм. Энэ бол болж бай­гаа үйл явдал. Дөрөв­дү­гээрт, төрийн тогтолцооны тухай. УИХ түүний дотор гишүүний статусын тухай гэсэн үг. УИХ-ын гишүүн бол сонгогдсон цаг мөчөөсөө эхлээд нийт ард түмний төлөөлөл болдог субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгий­лэлд ямар нэгэн хэлбэрээр орох учиргүй. Бие даасан, хараат бус байх ёстой. Тэр хэмжээ­гээрээ ард түмний төлөөлөгч гэх үүргээ бие­лүү­лэх боломж нээгдэнэ. Үндсэн хуульд ч гэсэн тэгээд заачихсан. Гэтэл гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэх, ялангуяа захиргааны аргаар дарамтлах хандлага сүүлийн үед ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, юу ярих, юу ярихгүй байхыг нь захиргааны аргаар зааж өгч байна. Үүнийг зөвхөн өнгөрсөн намрын чуулганыг хараад хэлээд байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхээс анзаарагдсан үзэгдэл. 1990-ээд онд УИХ байгуулагдаад удаагүй байхад УИХ-ын гишүүн бол тухайн хэлэлцэж бай­гаа асуудлыг эсэргүүцэх, хурал хаях эрхтэй байлаа. Энэ нь хожим явсаар байр сууриа өөрчилж ирцээр дарамтлах шалтгаан болжээ. Төвөггүй буюу хялбар арга хайж олсон хэрэг. Уг нь УИХ-ын гишүүнээс “Яагаад хурал хаяв” гэж асуух ёстой. Хурал бол зөвшилцлийн механизм. Энэ меха­низ­мыг хэрэгжүүлэхийн оронд захиргаадлын аргаар буюу ирцээр нь барьдаг системд орсон байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд ирц гэдэг юу вэ гэхээр кноп дарагч л байхгүй юу.

Та ийм л учраас суудаггүй гэж үү?

Continue reading