Ц.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч байлаа

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үг Амар сайн байцгаана уу? Авьяас төгөлдөр эрхэм хүн Цэрэндоржийн Балдорж сэтгүүл зүйн цэлмэг тэнгэрээс гэгээн өдрөөр харван одсон гэрэлт нэгэн од байлаа. Эрдэнэт бие нь та бидэнтэй хамт байхгүй ч үйлс бүтээл, үлдээ­сэн өв нь Монголын сэтгүүл зүйн тэнгэрээс мэргэжил нэгт нөхдөө …

Цааш нь уншихЦ.Балдорж ухаан, сэтгэл, мэдрэмжийг адил хэмжээгээр эзэмшсэн сэтгүүлч байлаа

НИЙГМИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХУВААРИЛЖ ЧАДААГҮЙ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай “Онцлох ярилцлага” буланд ярилцлаа. Тэрбээр гүйцэтгэх засаглалын түвшинд босоо удирдлагын тогтолцоог маш хүчтэй бэхжүүлэх шаардлагатай болохыг онцоллоо.

646A6165

-Ярилцлагаа дүгнэлт, ажиглалтаар эхэлье. Сүүлийн 25 жилийн ололт, уналтыг дэнсэлбэл сайн, саарын аль нь илүү байна вэ?
– Мэдээж, сайн нь илүү байсан. Ер нь өнгөрсөн хугацаанд яаж өөрчлөгдсөн нь нүдэн дээр ил байгаа. Ялангуяа тоон дүнгээр нь харвал үнэхээр бахдам үр дүн үзүүлсэн. Эдийн засгийн чанарыг илгэдэг нэг хүнд ногдох ДНБ бас үндэсний орлогын нэг хүнд ногдох хэмжээ зэрэг үзүүлэлт сүүлийн 25, наашлаад 10 жилд тогтмол өссөн. 10, 20, 60, 80 хувь биш. Дандаа нэг дахин, хоёр дахин бүр дөрөв нугалсан. Ингэхээр энэ бол гайхалтай үзүүлэлтүүд. Ер нь тоон дүнгээр, Монгол шиг эдийн засаг нь ийм богино хугацаанд хэд дахин өссөн улс дэлхийд тун ховор. Цаашлаад энэ өсөлт нь зөвхөн тоон дүн болоод зогсохгүй эдийн засгийн бүтцийг өөрчиллөө. Миний ярих дуртай нэг жишээ бий. Өмнө нь хөдөө аж ахуйн салбар манай эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг байлаа. Монголыг хөдөө аж ахуйн орон хэмээн нэрлэдэг байсан. Дараа нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болох зорилт тавьсан. Төр, засгийн бодлого ч энэ зүг чиглэж байлаа. Гэтэл Монголыг тодорхойлж байсан хөдөө аж ахуйн эдийн засагт эхэлж буй жин өдгөө 12-13 хувь болж буурч байна. Мэдээж, абсолют дүнгээрээ, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн хугацаанд өссөн л дөө. Харин харьцангуй дүнгээр энэ салбарын эдийн засагт эзлэх жин татарсан. Гэхдээ энэ шилжилт нь дэлхийн чин хандлага, зүй тогтол гарцаагүй мөн. Харин сэтгэл түгшээж буй нь тоон дүн ийн өндөр өсчихөөд байхад яагаад бид ийм урвагар байна вэ? Бүгдээрээ л нэг тийм дүнсгэр, урвагар, юм юманд сэтгэл дундуур байна. үүний шалтгаан нь юу вэ? Миний бодлоор, нэгдүгээрт, бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд өнөөгийнхөөс илүү хөгжил дэвшлийг хүлээж байжээ. Өөрөөр хэлбэл, бидний хүлээлт хэт өндөр байж. Хоёрдугаарт, энэ хүлээлтийн гол элемент болох нийгмийн баялгийг тэгш хуваарилж чадаагүй. Энэ нь нийгмийг бухимдуулж байна уу гэсэн бодол төрдөг.

Цааш нь уншихНИЙГМИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХУВААРИЛЖ ЧАДААГҮЙ

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрт (2016-2017) өргөдөл хүлээж авна 2016 – 2017 оны хичээлийн жилд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрийг (CSSA) зарлаж байна. Хөтөлбөрийн зорилго Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр нь (CSSA) докторантурын оюутнууд болон их дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог ашиглахад нь туслах, дэмжих зорилготой олон улсын …

Цааш нь уншихИргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр