Нэг инээдтэй зүйл хэлэхэд АН МАН-тай биш МАХН-тай гэрээ байгуулсан

АН-ын ҮЗХ-ны хурлаараа хамтарсан Засгийн газраас гарах болсон тухайгаа мэдэгдсэн. Шийдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн  Р. Амаржаргалтай ярилцлаа.

-АН хамтарсан Засгийн газ­раас албан ёсоор гарахаар боллоо. Энэ шийдвэрийн та­лаар та юу хэлэх вэ?

-Би энэ асуудлыг жилийн өмнө ярьж байсан. Тухайн үед бид ийм шийдвэр гаргах цаг нь өнгөрчи­хөөд байна гэж байсан. Оройт­сон ч гэсэн ийм шийдвэр гарсанд баяртай байна.

-Хамтарсан Засгийн газ­рын бүрэн эрхийн хугацаа дуу­са­хад зургаан сарын ху­га­­цаа үлдсэн байлаа. Үйл ажил­­лагааны тайлангаа 100 хувь тавих байсан АН гэнэт Хам­­тарсан Засгийн газраас гарч, замаасаа буцаж бай­гаа нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр гэсэн шүүмж­лэл байгаа?

Continue reading

Posted in Улс төр | Tagged , | 1 Comment

Байгаа байдлыг овжноор ашиглан хооронд нь холбох гэж дайрдаг нь МАН-ын гэм биш зан

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг ҮЗХ-д санал хэлээд гарч ирэх үед нь уулзаж ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, хамтарсан Засгаас гарах эсэх тухай хэлэлцэж байна. Хурлын уур амьсгал нэлээд ширүүхэн болж байна…

-Манай хурал халуун дулаан нь хаашаа ч юм, угаас иймэрхүү л уур амьсгалтай болдог. Тийм болохоор энэ нь тийм ч сүртэй зүйл биш. Харин хэлэлцэж байгаа асуудал нь агуулга, үр дагаварынхаа хувьд маш чухал асуудал юм. Тиймээс ҮЗХ-ны гишүүд ач холбогдол өгч, санал бодлоо илэрхийлж байх шиг байна.

Миний байр суурь бол маш тодорхой байгаа. Хамтарсан засгаас гарах цаг болсон. Би одоогоос жил гаруйн өмнө сонин хэвлэлээр энэ байр сууриа илэрхийлж байсан. Тэр үед хэлэхдээ гарах цаг нь өнгөрсөн гэж хэлж байсан. Гэхдээ одоо хугацаа нь хожуу ч гэсэн уг асуудлыг хэлэлцэж байгаад талархалтай байна.

-Сая таны тавьсан саналд хэд хэдэн чухал зүйлийг хэллээ. Эдгээрээс товчхон дурдахгүй юу?

Continue reading

Posted in Улс төр | Tagged , | Leave a comment

АН-ын ҮЗХ-ны 35-р хурал дээр хийсэн мэдэгдэл

Эрхэм журмын нөхөд өө, дэмжигч олон түмээн

Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх Ардчилсан намын эрхэм зорилго, тулгуур үнэт зүйлс, үзэл баримтлал алдагдах болсоор удлаа.

Ардчилсан Нам хүний алив эрхийг хүндэтгэсэн барууны үзлийг баримтлагч, ардчиллыг хамгаалагч, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх дайчин чадвараа гээсээр байна. Популистуудын тоглох орон зайг чөлөөтэй тавьж өгч, бусдыг аялдан дагагч болсон нь улам бүр илэрхий болсоор байна.

Халамжийн хэт хавгайрсан бодлого үйлчилж, ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амар хялбар амьдрах сонирхол халдварлан тархсаар буй нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрлээ. Монголчууд бид төр, засгаас өглөг, авлага горьдогсод болон хувирч, эрх чөлөөгөө хямдхан худалдсаар байна.

Ардчилсан Нам хамтарсан Засгийн газарт багтсаныхаа төлөөсөнд хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах ариун үүргээ умартсаар байна. Хариуцлагагүй, ёс журамгүй байдлыг өөгшүүлж, хууль бус, гажууд, үйлдлийг шүүмжлэх эрх, чадваргүй болтлоо доройтсон нь нэн харамсалтай. Ардчилал, эрх чөлөөний үзэл баримтлалдаа үнэнч тууштай, гишүүд, дэмжигчид, иргэдтэйгээ хамт байх уу? Популистууд, эрх баригчидтай хамтарсаар, үнэт зүйлсээ өдрөөс өдөрт алдаж гээсээр байх уу?

Энэ бүгдийг харж, мэдэрч санаа зовнин буй АН-ын гишүүд, дэмжигчид намынхаа ирээдүй, нэр хүндэд анхааран, үнэт зүйлсээ сэргээн хөгжүүлэх хэрэгтэй байгаа билээ.

Учир иймд,

Нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, шударга хөдөлмөрийг эрхэмлэн дээдэлдэг, ажил хөдөлмөрөөрөө хангалуун амьдрах бололцоог ард иргэдэд олгох, жинтэй дундаж давхаргыг бүрдүүлэх

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг түргэтгэх, ялангуяа үндэсний хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг тэргүүн эгнээнд тавих, тэднийг түшмэдийн элдэв дарамтаас чөлөөлөх

Төрийн албыг нийтийн үйлчилгээний албад болгон өөрчлөх, Засгийн газрын үрэлгэн, нүсэр бүтцийг цомхон, чадварлаг болгох, Үндсэн хуулинд заасан иргэн, хувь хүний заяагдмал эрхийг бүрэн хангах зорилтыг Ардчилсан намын тэргүүн зэргийн бодлого, зорилгоо болгож,

“Иргэн баян бол улс баян” хэмээсэн Ардчилсан намын унаган үзэл санаа, баримтлал дээрээ эргэн бууж, хэрэгжүүлэхийн төлөө МҮДН фракцийн үйл ажиллагаагааг сэргээж буйг мэдэгдэж байна.

2012-01-11

Posted in Архив | Tagged | 1 Comment

Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд л… Өөрөө уншсан юм уу бүү мэд. Хүний бичсэн дээр л дуу оруулчих шиг болсон

-Монголын улс төр, эдийн засгийн амьдрал ши­нэ он гарсаар нэлээд бужиг­наантай байна. Энэ талаар та­н­тай ярилцах гэж зорьж ирлээ.

-Дуртайяа хүлээж авъя.

-Улс төрийн хүрээнд өр­нөөд байгаа хамгийн сонир­хол татахуйц мэдэгдэл АН-ын удирдлагуудын хамтар­сан Засгийн газраас гарах ту­хай байлаа. Гэхдээ мэдээж өнөөдөр хуралдах Үндэс­ний зөвлөлдөх хорооноос эц­сийн шийдвэр гарах байх тийм ээ?

-Мэдээж Үндэсний зөвлөл­дөх хорооноос шийдвэрээ гар­гана л даа.

-Намын удирдлагууд нь зас­гаас гарна гээд мэдэгд­чи­х­ээд байдаг. Гэтэл Үндэс­ний зөвлөлдөх хорооноос га­рах­гүй гээд шийдчихвэл яах вэ. Хувил­бар бол байж бол­но биз дээ?

-Онолын хувьд тийм ма­гад­лал байж болох юм. Практик дээр арай ч үгүй байх аа. Ма­най Үндэсний зөвлөлдөх хо­роо­ныхон бол улс төрийн ноён нуруутай хүмүүс. Улс төрийн тогоонд ч чамгүй олон жил чанагдсан хүмүүс. Эрх биш зөв шийдвэр гаргана гэж най­даж байгаа шүү.

-Харин засагт хамтарч байгаа МАН-ынхан ҮЗХ-ноос арай өөр юм хүлээж байна гэдгээ илэрхийлсэн. Ерөн­хий сайд АН-ынхныг шийд­вэрээ эргэж харна гэдэгт найдаж байгаа юм биш үү?

Continue reading

Posted in Улс төр | Tagged | 2 Comments

Шинэ жилийн мэнд хүргэе.

Posted in Архив | Tagged | 1 Comment