Р.Амаржаргал

Товч танилцуулга
Тус сангийн тэргvvн Р.Амаржаргал нь Монгол улсын УИХ-ийн гишvvн, Монгол улсын Ерєнхий сайдаар ажиллаж байсан улс тєр, нийгмийн нэр хvндтэй зvтгэлтэн юм. Тэрээр эдийн засгийн болон улс тєрийн тулгамдсан асуудлуудын талаар олон сайхан нийтлэл сонин сэтгvvлд гаргажээ.

АМАРЖАРГАЛЫН ТУХАЙ
Р.Амаржаргал 1961 оны 2 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо айлын ууган хvv болон тєржээ. Тvvний эцэг Д.Ринчинням жолоочийн мэргэжилтэй, эх Б.Янжин нь эм зvйч бєгєєд тэднийх гурван хvvхэд єсгєж торниулсан айл юм. Эцгийгээ тухайн vеийн Зєвлєлт Холбоот Улс дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан 4 жилийг Москвад єнгєрvvлснийг эс тооцвол тэрбээр хvvхэд насаа тєрєлх хотдоо єнгєрєєжээ.

Боловсрол

Улаанбаатар, Москва, эргээд Улаанбаатарт дунд сургуульд сурч дvvргэснийхээ дараа Р.Амаржаргал Оросын нийслэл дахь Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд 1978 онд элсэж санхvv, зээлийн эдийн засагчийн дипломтой 1982 сургуулиа тєгсжээ. Сурагч ахуй наснаасаа хєл бємбєгт дуртай байсан тэрээр хожим нь 1997 онд Монголын Хєл бємбєгийн холбооны тэргvvнээр сонгодсон юм.

Р.Амаржаргал Нидерландад Маастрихтын Менежментийн Олон улсын институтэд удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын Тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт дvvргэсэн болно. Британийн зєвлєлєєс олгодог Чевиний тэтгэлгээр Р.Амаржаргал Их Британийн Брэдфордын Их сургуульд 1994-1995 онд хоёр жил орчим судалгаа хийж, макро эдийн засгийн бодлого, тєлєвлєлтєєр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр эрдмийн зэргийн судалгаандаа Монгол улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи анхны 4 жилийн vйл явцыг дvгнэн шинжилсэн бєгєєд Засгийн газар улс орны хєгжлийн стратегийг тодорхойлоход энэхvv шинэчлэлийн асуудал эдvгээ ч анхаарлын тєвд хэвээр байгаа билээ.

Эрхэлсэн ажил

Дээд сургууль тєгссєнийхєє дараагаар Р.Амаржаргал Монголын Yйлдвэрчний Эвлэлийн Тєв зєвлєлд зааварлагчаар ажлын гараагаа эхэлсэн билээ. 1983 онд тэрбээр цэргийн албанд мордож, байлдагчаас ахмад цолтой офицер болтлоо дэвшин Цэргийн Нэгдсэн дээд сургуульд 1990 он хvртэл санхvv, эдийн засгийн багшаар ажилласан болно.

Техникийн Их сургуульд санхvv, эдийн засгийн хичээл нэг жил заасны дараа 1991 оны 7-р сард Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдов. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажиллаж чадах мэдлэг хийгээд боловсрол бvхий шинэ цагийн боловсон хvчнийг тус сургууль Амаржаргалын удирдлага доор шинэ нєхцєл, нийгмийн хэрэгцээнд бэлтгэж эхэлсэн юм. Залуу захирал, тvvний мэргэжил нэгт нєхдєєс бvтээлч хандлага, олон тохиолдолд анхдагч байхыг шаардаж байсан бєгєєд зах зээлийн эдийн засгийн чиглэлээр гаргасан анхны сурах бичиг, хичээлийн хєтєлбєр, энэ хамт олны бvтээл байсан нь vvнийг нотолно.

Ардчилсан хvчинд засгийн эрхийг шилжvvлсэн 1996 оны бvх шатны сонгуулиар Р.Амаржаргал УИХ-ын гишvvн болсон юм. Тvvний мэргэжил, мэдлэг нь хууль тогтоох байгууллагад ажиллахад ч тэр, 1998 оноос Гадаад харилцааны сайдын албыг хашихад ч туйлын их хэрэг болсон бєгєєд Монгол улсын хоёр талын хийгээд олон талын гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг тэрээр ГХЯ-ыг удирдаж байхдаа тvлхvv анхааран ажиллаж байсан билээ. 1999 оны 7 дугаар сард 38 настайдаа Монгол Улсын Засгийн газрын тэргvvний албан тушаалд томилогдон ажиллахад тvvний эдгээр чанар мєн чухал vvрэг гvйцэтгэсэн юм.

Монголын эдийн засгийн шинэчлэлийг гvнзгийрvvлэх, vндэсний хєгжлийн стратеги болон шинэ тогтолцоонд зохицсон улс тєрийн институциудын гvйцэтгэх vvргийн талаархи vзэл санааг тєлєвшvvлэх, мэдээлэл холбооны шинэ технологийг єргєн ашиглах, илvv ил тод засаглал гэсэн зорилтыг Р.Амаржаргал єєрийн Засгийн газрын танхимын тэргvvлэх зорилт хэмээн тодорхойлон ажиллаж байна.

Улс тєрийн vйл ажиллагаа

Р.Амаржаргал Монголд єрнєсєн ардчилсан хєдєлгєєнд бvр анхнаас нь гар бие оролцсон билээ. Тэрбээр Шинэ Дэвшлийн Холбоо, Yндэсний Дэвшлийн Намыг vvсгэн байгуулсан хvмvvсийн нэг бєгєєд улс тєрийн дєрвєн нам нэгдэж одоогийн эрх барьж буй Монголын Yндэсний Ардчилсан намыг 1992 онд байгууллахад Р.Амаржаргал тус намын гишvvнээр элссэн юм.

Эдийн засгийн коллежийг удирдаж байхдаа Р.Амаржаргал єєрийн сургуулийг улс орны хєгжлийн тєлєє шинэ санаа, арга замыг эрэн хайдаг, мэтгэлцээн єрнvvлдэг оюуны хvч хуримтлуулагч тєв болгон єєрчлєхийг чармайн ажиллаж байв. Тус коллежийн єрєє тасалгаанд анх хэлэлцэгдэж байсан макро-эдийн засгийн шинэчлэл, хувьчлал, банкны бvтцийн єєрчлєлтийн талаархи эдгээр vзэл бодлын нэлээд нь 1996 онд засгийн эрхэнд гарсан ардчилсан хvчний бодлогын баримт бичиг, мєрийн хєтєлбєрийг боловсруулахад тусгагдсан билээ.

1999 оны арван нэгдvгээр сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Yндэсний Ардчилсан намын даргаар сонгогдов. Намаа бэхжvvлэх, Монгол улсад ардчилсан нийгэм хийгээд тогтвортой эдийн засгийг хєгжvvлэх асуудал Монголын Yндэсний Ардчилсан нам болон тус намын удирдлагын анхаарлын тєвд бв.