Зорилго

Сангийн зорилго
Монгол улсын хєгжил дэвшлийг хангахад зах зээлийн харилцааны зарчимд тулгуурлан бvх талын дэмжлэг vзvvлэхэд оршино.

Сангийн дvрэм
АМАРЖАРГАЛ САН-г vvсгэн байгуулах
санаачлагчдын 2000 оны 8-р сарын 31-ны
єдрийн хуралдаанаар хэлэлцэн батлав.
Нэг. Нийтлэг vндэслэл

1.1 Амаржаргал сан /цаашид Сан гэх/ нь Монгол улсын хєгжил дэвшлийг хангахад бvх талын дэмжлэг vзvvлэх зорилго бvхий сайн дурын нийгэмд vйлчилдэг, аливаа намын харьяа бус, тєрийн бус байгууллага мєн.

1.2 Сан нь vйл ажиллагаагаа Монгол улсын Yндсэн хууль, Тєрийн бус байгууллагын тухай болон бусад хуулийн хvрээнд явуулна.

1.3 Сан нь хуулийн этгээдийн эрх эдэлж, батлагдсан загвараар хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банкинд харилцах данстай байна.

1.4 Сан нь Энх тайваны єргєн чєлєє 12, Улаанбаатар-49, Монгол улс гэсэн хаягаар vйл ажиллагаагаа явуулна.

Хоёр. Сангийн зорилго

2.1 Сангийн зорилго нь Монгол улсын хєгжил дэвшлийг хангахад зах зээлийн харилцааны зарчимд тулгуурлан бvх талын дэмжлэг vзvvлэхэд оршино.

Гурав. Сангийн Yйл Ажиллагааны Yндсэн Чиглэл

3.1. Сан нь зорилтоо биелvvлэхэд дараах алхамуудыг хийнэ:

3.1.1. Нээлттэй нийгэм, ард олондоо ил тодоор тайлагнадаг засаг тєрийг байгуулах бvхий л vйл ажиллагааг дэмжих;

3.1.2. Засаг тєрийн мэдээллийг олон тvмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, ТББ болон гадаад байгууллагууд улам чєлєєтэй олж авах боломжоор хангахыг дэмжих;

3.1.3. Олон нийтийн санал асуулга, хурал цуглаанаар ард олноо хууль тогтоох vйл ажиллагаанд єргєнєєр оролцуулах боломжоор хангахыг дэмжих;

3.1.4. Улсын эдийн засгийн хєгжлийн бодлогыг боловсруулж хэрэгжvvлэх vйл явцад бизнес, ТББ, эрдэм шинжилгээний болон засаг тєрийн байгууллагын хамтын оролцоог хєгжvvлэх;

Дєрєв. Сангийн Yйл Ажиллагаа

4.1. Сан нь зорилгоо хэрэгжvvлж биелvvлэхийн тулд дараах vндсэн чиглэлийн vйл ажиллагаа явуулна:

4.1.1. Нийгэм, эдийн засаг, улс тєр, эрх зvйн тулгамдсан асуудлыг санхvv, эдийн засгийн холбогдолтойгоор судалгаа шинжилгээ явуулах;

4.1.2. Тєрєл бvрийн сургалт семинар, хурал зєвлєлгєєн зохион байгуулах;

4.1.3. Сангийн vйл ажиллагаатай нийцсэн асуудлаар улс тєр, засаг тєр, тєрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагад зєвлєлгєє єгєх, захиалгын дагуу судалгаа шинжилгээ хийх;

4.1.4. Монгол, гадаадын адил тєстєй болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг, гадаадын зээл, тусламж болон хєрєнгє оруулалтыг татахад чиглэсэн vйл ажиллагааг дэмжих;

4.1.5. Судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хvргэх, чєлєєтэй мэдээллийн солилцоог дэмжиж, иргэдийг нийгмийн амьдрал, шийд гаргах vйл ажиллагаанд оролцох идэвхийг єрнvvлэх;

4.1.6. Нийгэм эдийн засаг улс тєр эрх зvйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хvмvvсийг, ялангуяа залуучуудад зєвлєлгєє єгєх, санхvvгийн дэмжлэг vзvvлэх;

4.1.7. ШУТехник, технологийн тэргvvний ололтыг Монголд нэвтрvvлэх vйл ажиллагааг дэмжих.

Тав. Сангийн Бvтэц, Зохион Байгуулалт

5.1. Сангийн удирдах дээд байгууллага нь vvсгэн байгуулагчдын тєлєєлєл бvхий 5 хvний бvрэлдэхvvнтэй Удирдах зєвлєл байна.

5.2. Удирдах зєвлєл нь жилд 2-оос доошгvй удаа хуралдаж, Сангийн дvрмийг батлах, нэмэлт єєрчлєлт оруулах, ажлын явц, vр дvнг авч хэлэлцэх, vйл ажиллагааны цаашдын vндсэн чиглэлийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.3. Удирдах зєвлєлєєс Сангийн Тэргvvнийг сонгож, Гvйцэтгэх захирлыг тэргvvний санал болгосноор томилно.

5.4. Удирдах зєвлєлийн бvрэлдэхvvнд єєрчлєлт оруулах, Тэргvvн, гvйцэтгэх захирлыг єєрчлєн сонгох, томилох болон тэдгээрийн бvрэн эрхийн хугацааг Удирдах Зєвлєл тухай бvр хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.5. Сангийн єдєр тутмын ажиллагааг гvйцэтгэх захирал эрхэлж, vйл ажиллагаагаа Сангийн тэргvvнд тайлагнаж байна.

5.6. Гvйцэтгэх Захирал нь:

5.6.1. Энэ дvрмийн 2.1, 3.1.-д заасан vйл ажиллагааны зорилго, vндсэн чиглэлийг хэрэгжvvлэх ажлыг хариуцан зохион байгуулна;

5.6.2. Сангийн vйл ажиллагааны улирал, жилийн тєлєвлєгєєг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

5.6.3. Байгууллагын дотоод журам, Сангийн аппаратын ажиллагсдын ажил vvргийн хуваарийг гарган баталж мєрдvvлэх;

5.6.4. Удирдах зєвлєлийн зєвшєєрсєн хvрээнд хєрєнгє санхvvг захиран зарцуулах, баримтад 1 дvгээр гарын vсэг зурах.

5.7. Сан нь єєрийн vйл ажиллагааны vр дvн, тєсвийн болон эд хєрєнгийн захиран зарцуулалтад хяналт тавих чиг vvрэг бvхий 3 хvний бvрэлдэхvvнтэй хяналтын зєвлєлтєй байна.

5.8. Хяналтын зєвлєлийн бvрэлдэхvvн, бvрэн эрхийн хугацааг Удирдах зєвлєлєєс тогтооно.

5.9. Хяналтын зєвлєл жилд нэг удаа Сангийн vйл ажиллагаанд дvгнэлт гаргаж Удирдах зєвлєлд мэдvvлж байна.

5.10. Сан нь Єргємжлєлт гишvvн, дэмжигчидтэй байж болно.

Зургаа. Сангийн Санхvvжилт

6.1. Сангийн орлого дараах зvйлээс бvрдэнэ:

6.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

6.1.2. Дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагаанаас олсон орлого;

6.1.3. Зээлийн, євийн болон тєсєл хэрэгжvvлэх зорилгоор улсын тєсвєєс олгосон хєрєнгє;

6.1.4. Бусад орлого.

6.2. Сангийн санхvvгийн жил нь тєсвийн жилтэй давхцах бєгєєд анхных нь бvртгvvлсэн єдрєєс эхэлж тухайн жилийн 12-р сарын 31-нд дуусна.

6.3. Сангийн санхvvгийн vйл ажиллагаанд хєндлєнгийн хяналтын байгууллагаар дvгнэлт гаргуулж болно.

Долоо. Санг Єєрчлєн Байгуулах, Татан Буулгах

7.1. Удирдах зєвлєлийн шийдвэрээр шаардлагатай гэж vзвэл Сан нь бусад байгууллагатай нэгдэн нийлэх, эсхvл хуваах, тусгаарлах замаар єєрчлєн байгуулагдаж болно.

7.2. Сан зорилгодоо хvрсэн, цаашид ажиллах шаардлагагvй гэж vзвэл Удирдах зєвлєлийн шийдвэрээр татан буугдаж болох бєгєєд асуудлыг Удирдах зєвлєлийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ.

7.3. Татан буугдах тохиолдолд Сангийн зохих тєлбєрийг хийсний дараа vлдсэн эд хєрєнгийг ижил тєстэй зорилго бvхий тєрийн бус байгууллагад шилжvvлэх, хэрэв тийм тєрийн бус байгууллага байхгvй бол зорилгод нь нийцсэн vйл ажиллагаанд зарцуулна.