Сангийн товч танилцуулга
Монгол Улс нийгэм эдийн засаг, улс тєрийн томоохон єєрчлєлтєнд сvvлийн арван жилд єртєж байна. Энэхvv vйл явдлыг онол практикийн хvрээнд судлах, судалгаа шинжилгээний vр дvнг хэрэгцээт байгууллагуудад хvргэх, єєрчлєлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хєрєнгє оруулалтыг татахад чиглэсэн vйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хvргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхжлийг єрнvvлэх, нийгэм эдийн засаг, улс тєр, эрх зvйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хvмvvст, ялангуяа залуучуудад дэмжлэг vзvvлэх, ШУТехник, технологийн тэргvvний ололтыг Монголд нэвтрvvлэх vйл ажиллагааг дэмжих зэрэг замаар Монгол улсын хєгжил дэвшилд хvвь нэмэр оруулах зорилго бvхий ТББ Амаржаргал санг байгуулахаар vvсгэн байгуулагчид санаачилсан билээ.
Сангийн vйл ажиллагааны товчоо
01
* 8-р сарын 14 Амаржаргал сан Netdealer компанитай хамтран “Одоо интернет” цуврал нэвтрvvлэгийг Ийгл телевизээр гаргаж эхлэв.
* 8-р сарын 13 “Бидэнд цаг нас байна. Хийж л таарна.” ярилцлагыг Єнєєдєр сонинд нийтлэв.
* 8-р сарын 08 “Эдийн засаг, улс тєрийн єрсєлдєх чадвар ба олон нийттэй харилцах нь” сэдэвт чєлєєт хэлэлцvvлэг-семинарыг Р. Амаржаргал нээж vг хэлэв.
* 7-р сарын 27 Сангийн тэргvvн Р.Амаржаргал Австралийн Australian Broadcasting Company TV-д ярилцлага єгєв.
* 7-р сарын 24 КАС-ын суурин тєлєєлєгч Глуковскийг хvлээн авч уулзав.
* 7-р сарын 20 Сангийн тэргvvн Р.Амаржаргал Залуу Лидер клубын гишvvдэд “Шинэ зууны дуудлага“ сэдвээр лекц уншив.
* 7-р сарын 04 Сангийн тэргvvн Р.Амаржаргал Ардчилсан намын ахмадуудтай уулзав.
* 6-р сарын 28 Америк–Монголын Бизнес Зєвлєлийн хуралдаан дээр Амаржаргал Сангийн тэргvvн, Монгол Улсын Ерєнхий Сайд асан Р.Амаржаргал vг хэлэв.
* 6-р сарын 15 Олон улсын Дэлхий зєн (World Vision International)-гийн Ерєнхийлєгч Dean R.Hirsh, Захирлуудын зєвлєлийн дарга Valdir R.Steuernagel, дэд ерєнхийлєгч Wattanapong Santatiwat нартай уулзав.
* 6-р сарын 15 Р. Амаржаргалын “Эдийн засгийн цагаан толгой” цуврал лекцийг нийтэлж эхлэв.
* 6-р сарын 13 АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Ж.Дингер Амаржаргал сан дээр хvрэлцэн ирж Сангийн тэргvvн Р. Амаржаргалтай ярилцлаа.
* 5-р сарын 05 www.amarjargal.org вэб хуудсыг 2001-2002 шилдэг вэб хуудас "Golden Web Awards 2001-2002" шагнасан байна.
* 4-р сарын 28 Сангийн тэргvvн Р. Амаржаргал Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтaнд оролцож, "Жижиг дунд vйлдвэрлэлийг хєгжvvлэхэд нээлттэй мэдээллийн ач холбогдол" сэдвээр vг хэлсэн.
* 4-р сарын 26 Сангийн тэргvvн Р. Амаржаргал Ховд аймгийн сумдад таван хоног ажиллаад ирлээ.
* 4-р сарын 17 Vнэ цэнэт аж ахуйн нэгжийн хувьчлалд зориулсан "PRIVATIZATION 2001" булан нээгдлээ.
* 4-р сарын 14 Хvvхэд залуучуудад зориулагдсан “ЗАЛУУС” булан сангийн сайтанд нээгдлээ.
* 4-р сарын 13 Сангийн Тэргvvн Р.Амаржаргал МУИС-ын оюутнуудад “Шинэ зууны дуудлага” сэдвээр лекц уншлаа.
* 4-р сарын 07 Сангийн тэргvvн Р. Амаржаргал 4-сарын 3-наас 5-нд Ємнєговь, Дундговь, Тєв аймгуудад ажиллаад ирлээ.
* 3-р сарын 23 Сангийн тэргvvн Р. Амаржаргал АНУ-Монголын бизнесийн зєвлєлийн ерєнхийлєгч S. Saunders, Soco international компаний Монгол дахь тєлєєлєгч R. J. Vachon-той уулзаж Сангийн vйл ажиллагаа, Монгол дахь гадаадын хєрєнгє оруулалтын талаар санал солилцож, С. Сондерсаас ярилцлага авчээ.
* 3-р сарын 09 Тус сангийн тэргvvн Р. Амаржаргал Ардчилсан Намын Yндэсний зєвлєлдєх хорооны гишvvнээр сонгогдлоо.
* 2-р сарын 13 Сангийн тэргvvн бєгєєд Монголын хєл бємбєгийн холбооны ерєнхийлєгч Р.Амаржаргал манай шигшээ багийн тоглолтуудыг сонирхон vзэхээр Саудын Арабт хvрэлцэн очлоо.
* 2-р сарын 11 Манай сангийн зочноор Монгол Улсын Ерєнхий Сайд асан, Ардчилсан Намаас Ерєнхийлєгчийн сунгаанд нэр дэвшигч М.Энхсайхан хvрэлцэн ирлээ.
* 2-р сарын 9 Сангийн тэргvvн Р.Амаржаргал, гvйцэтгэх захирал С.Бэхбат нар “Дэлхийн зєн“ олон улсын байгууллагын Монгол дахь тєлєєлєгчтэй уулзаж хоёр байгууллагын vйл ажиллагааны тухай ярилцаж хамтран ажиллах талаар санал солилцов.
* 2-р сарын 9 “Єдрийн сонин”-ы баасан гаригийн дугаарт тус сангийн зочин УИХ-ын дарга асан Р. Гончигдоржтой хийсэн ярилцлагыг толилууллаа.
* 2-р сарын 7 Монголын Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, УИХ-ын дарга асан, Ардчилсан намаас Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцогч Раднаасvмбэрэлийн Гончигдорж манай сайтын гурав дахь зочноор уригдан ярилцлага єглєє.
* 2-р сарын 3 Залуу боловсон хvчнийг бэлтгэх ариун vйлсэд хувь нэмрээ оруулсан хvмvvсийн гавьяа зvтгэлийг зєв ёсоор нь vнэлж урамшуулах vvднээс Амаржаргал сангаас жил бvр нэг хvнийг тодруулан сонгож єргємжлєл мєнгєн шагнал єгєхєєр шийдсэн юм. Энэ жилийн шагналыг Монголын багш нарын єдрийг, сургуулийнхан 10 жилийн ойг нь тохиолдуулан Санхvv эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал Є. Батцоожид гардууллаа.
* 1-р сарын 31 Ерєнхий сайд асан Р.Амаржаргалд Монгол улсын Удирдлагын академийн Хvндэт докторын дипломыг єнєєдєр гардууллаа. Р.Амаржаргалын эрдэм номын бvтээл, vйл ажиллагаагаараа Монгол улсад удирдахуйн шинжлэх ухааныг хєгжvvлэх vйлсэд оруулсан хувь нэмрийг нь хvндэтгэн vнэлж энэхvv цолоор єргємжлєх шийдвэрийг Удирдлагын Академийн эрдмийн зєвлєл 1999 оны 11-р сарын 13-нд гаргасан билээ.
* 1-р сарын 28 Монголын Ардчилсан Хувьсгалын удирдагчдын нэг, УИХ-ыг гишvvн асан Эрдэнийн Бат–Yvл манай санд зочлов.
* 1-р сарын 28 Сангийн тэргvvн Р. Амаржаргал єсвєрийн хєл бємбєгчдийн тэмцээний нээлтэнд оролцов. (Фото)
* 1-р сарын 25 Зууны мэдээ сонингийн 25-ны дугаарт манай сайтанд Баабартай хийсэн ярилцлагыг бvрэн эхээр нь нийтэлжээ.
* 1-р сарын 24 Амаржаргал сангийн гvйцэтгэх захирал С. Бэхбат Английн сайн дурынхны байгууллагын (VSO) хєтєлбєр хариуцсан мэргэжилтэн Alison Rusinov-той уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.
* 1-р сарын 19 Манай сангийн анхны зочиноор хvрэлцэн ирсэн Б.Батбаяр \Баабар\-тай ярилцлага хийлээ.
* 1-р сарын 15 Нисдэг тэрэг осолдсоны улмаас амь vрэгдэгсэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв.
* 1-р сарын 12 Сангийн сайтыг ажиллуулж эхлэв