Category Archives: Эдийн засаг

Хөгжлийн семинар

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн “Хөгжлийн семинар” нэртэй МВА-ийн оюутнуудад зориулсан цуврал хичээл нь Монголын шилдэг судлаачид, эрдэмтэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, манлайлагчдыг урин лекц уншуулж, сүүлийн үеийнх нь судалгаа, үзэл бодолтой нь оюутнуудыг танилцуулдаг бөгөөд үүнийгээ ТВ хичээл болгон бусад сонирхогч олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг юм.

Блогоороо дамжуулан та бүхэнд эхний лекцийг хүргэж байна.

Уг цуврал лекцийг мөн Т. Цэнд-Аюушын Юүтүүв сувагнаас үзэж болно.

Таг: Хөгжлийн семинар #1 УИХ гишүүн Р.Амаржаргал Development Workshop IFE#1 R.Amarjargal MP

Асуулга (Компанийн тухай хууль)

Шинэчлэн найруулсан компанийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах зорилгоор Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хандан 2013.01.08-ны өдөр асуулга хүргүүллээ. Асуулгын хариуг 30 хоногийн дотор ирүүлэх үүрэгтэй.

Асуулгын эхтэй энд дарж танилцана уу.

Р.Амаржаргал “Mongolian economy” сэтгүүлд

Б.Энхцэцэг: Хөрөнгийн зах зээл хөрөх болоогүй (1)

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Энэ чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч саяхан Засгийн газар татаад авчихсан. Чухам ямар үндэслэлээр татсанаа тайлбарлаагүй. Энэ хуулийг цаг алдалгүй хэлэлцэх ёстой. Үүнийг дэмжиж буй гишүүд бий” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Б.Цэцээ: Чингис бондын чин хүсэл юу вэ (2)

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Санхүүжүүлэх төсөл тун хомс юм билээ. Таван жилийн дотор өртөгөө нөхөх төсөл олох амаргүй. Уул нь бид гэрийн даалгавараа сайн хийх ёстой байсан юм. Шаардлагатай төслүүдээ жагсаагаад, нарийн шалгуураар эрэмбэлээд, улмаар текник, эдийн засгийн үндэслэлийг тооцсон байх ёстой. Гэвч өнөөдөр бид энэ мөнгө эргэлтэд оролгүй “зүгээр хэвтэж буй” – хоног тутамд 130-140 мянган ам.доллар төлнө” гэж Чингис бондын асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Эх сурвалж: (1) Mongolian economy сэтгүүл, 2012.12 сар (033), Хуудас 16
(2) Mongolian economy сэтгүүл, 2012.12 сар (033), Хуудас 19