NTV – Болзоо ярилцах цаг нэвтрүүлэгт оролцон ярилцлага өглөө.
Category Archives: Хэвлэлд
Засгийн газар чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсэн нь буруу
-Олон жил ярьсан төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн хавар эхэлсэн ч Шинэчлэлийн Засгийн газар төслийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Та энэ шийдвэрийг зөв, буруу аль талаас нь харж байгаа вэ?
-Монгол Улс ойрын жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт дагасан төмөр замын ачаа эргэлтийг жилд 30 сая тоннд хүргэнэ гэж байгаа. Энэ их хэмжээний бүтээгдэхүүнийг автомашинаар зөөгөөд бүтэхгүй гэдгийг өнөөгийн байдал харуулсан. Шинэ төмөр зам ачаа эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна экологийн хувьд ашигтай. Тиймээс төмөр зам байгуулах ажлаа яаралтай шийдээд, тээвэрлэлтээ тогтвортой явуулах ёстой. Гэтэл говьд барьж эхэлсэн төмөр замын бүтээн байгуулалтыг Засгийн газар өөрөө барина, чамаар хийлгэхгүй гэж хүчирхийлсээр байгаад хувийн хэвшлийнхнээс авчихлаа. Хувийнхан энэ бүтээн байгуулалтад оролцож, эрсдэлээ хариуцаж, улсын нуруунд ирэх ачааллыг нимгэлэх учиртай байсан. Барьж байгуулсныхаа дараа төр концессын гэрээ болон бусад хуулийн дагуу өөрийн мэдэлд 51 хувиа авах ёстой юм. Гэтэл төр буруу шийдвэр гаргачихлаа.
-Хувийн хэвшлийнхэн 2015 онд төмөр замаа ашиглалтад оруулна гэж байсан. Харин төслөө өөрөө гүйцэтгэхээ мэдэгдсэн төрийг хүлээвэл Монгол Улс төмөр замаа хэдийд ашиглаж эхлэх бол?
Хоёр том “шинэчлэл” ЗГ-аас хүсч байгаа
“Чингис” бондын асуудлаар эдийн засагч Р.Амаржаргалын байр суурь.
2013 оны төсөв хэр жендэрийн мэдрэмжтэй вэ?
Бяцхан дасгал: Хэвлэлийнхэн, оюутнуудад за тэгээд сонирхосон хэн ч оролдоод үзэж болно доо.
2013 оны төсөв хэр жендэрийн мэдрэмжтэй вэ? Энэ асуудал огт шинэ зүйл биш л дээ, 1980 оны дундуур яригдаж байсан юм. Манайд энэ өнцөгөөс төсвийг шинжилж байсан удаагүй. Энэ асуудлыг анхааралдаа байлгадаг яам байхгүй, эл чиглэлд мэргэшсэн хүн бараг байхгүй байх аа.
Жишээ нь: хүүхдийн мөнгө, алдарт эхийн мөнгө г.м маш тодорхой жендэрийн чиглэлтэй хөтөлбөрүүд байдаг. Харин нүдэнд тэр болгон ил харагдахгүй ч хүйсийг ялгаварлан гадуурхасан санхүүжилт бишгүй байдаг.
Төсөв нь нийгмийн үнэлэмжийг тусгадаг учраас өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал хэн “үнэд хүрч” байгаа, хэн хамгийн их бялуу хүртэх зэрэг харагдах ёстой юм. Агрегат тоог задлаад үзвэл эмэгтэйчүүдэд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө жишээ нь: газар зүйн байршилаасаа хамааран харилцан адилгүй байх юм. Түүнчлэн, эдийн засгийн аль салбарт ажлын байр шинээр нэмэгдэх, хаана хорогдох, хэн хэдий хэмжээний татаас авах г.м эл бүгд нь эмэгтэйчүүдэд ноогдох эсэх асуудлыг задлан шинжлэх, улмаар дүгнэлт хийх оролдлого хийгээд үзээрэй.
Нандинбаатар: Мэдээлэл түгээх давхарга
Ref: саяхан твиттердэж байгаад “мэдээлэл түгээх давхрага” гэсэн томьеололтой учирч, түүнийг хэрэглэсэн Нандинбаатараас чухам юу болохыг тодруулж өгнө үү гэж хүссэн юм. Ийм тодруулга ирүүлсэн байна. Нандинбаатар нь Computer Science-р сурч мэдсэнээ олон нийтэд хүргэх дуртай бөгөөд мэдээллийн технологи, инноваци, нано-тек, сансрын чиглэлээр сонирходог юм байна. Үг үсэг найруулга-д бид 2 ач холбдогдол өгөөгүй. Амаржаргал Р
Нандинбаатар Ц. Набар, Швед улс
September 17, 2012
Цэгцтэй ойлголтыг гаргахын тулд, хэрэгт хэрэггүй мэдээллийг давхар бичсэн байгаа. Хэрвээ гол пойнтыг нь уншихыг хүсвэл, тод хар хаалтан дахь хэсгүүдийг уншихад хангалттай. Боловч, бусад мэдээлэл нь цэгцтэй ойлголтыг авахад хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Мэдээлэл түгээх давхарга маань aшиглаж буй мэдээллийн хэрэгсэлээс хамааран янз янз байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл түгээх давхараг гэдэг нь мэдээллийн хэрэгсэлээс мэдээлэл хүлээн авч буй бүлэг хүмүүс, хэрэглэгчийг хэлнэ.
Мэдээллийн хэрэгсэл гэдэгт мэдээлэл тараах боломжтой сайтуудыг хэлж байгаа бөгөөд