Category Archives: Бусад

Таван толгой цэргийн ангид ажиллав

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг МУ-ын Засгийн газрын 2009 оны 78 дугаар тогтоолооор хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит болгосонтой холбогдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас 2009.06.10-ны өдөр зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал оролцов.

Компанийн засаглал

Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар (ЭЗБШӨЧ) төсөл Санхүү эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-тай хамтран “Компанийн засаглалын үүрэг, хариуцлага” сэдвээр сургалтын хөтөлбөр боловсруулахаар харилцан ойлголцлын санамж бичигт 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гол зорилго нь: СЭЗДС дээр компанийн захиралуудад заах компанийн засаглалын эрх, үүргийн талаарх сургалтын хөтөлбөр боловсруулах, энэ төрлийн сургагч-багш бэлтгэх, энэ хөтөлбөр нь туршилтын байх ба түүнийг өргөжүүлэн Монголын бусад их, дээд сургуулиудад заах, улмаар компанийн засаглалын асуудлаар өөрийгөө санхүүжүүлэн үргэлжүүлэх чадвартай сургалтын бүтэц бий болгох зорилготой юм.

Энэ талын мэдлэгийг түгээснээр компанийн хамтын удирдлагын шилмэл арга барилууд нэвтэрч, байгууллагын ил тод байдал, ажлын тайлагнал, хариуцлагын тогтолцоо сайжирч, хувьцаа эзэмшигч бүртэй тэгш харилцах нөхцөл бүрдэх юм. Мөн санхүүгийн боломж нь өсч, хүнд суртал хээл хахууль байх нөхцөл арилж, өрсөлдөх чадвар дээшлэх нь хүлээгдэж буй бодит үр дүн мөн.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санаачлан, 2008 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол дахь ЭЗБШӨЧ төслийн удирдагч ноён Фернандотай дээрх асуудлаар уулзаж, санал солилцож байсан билээ.

Дотоод аудитын хорооны хуралд оролцов

2009 оны 2 дугаар сард Азийн хөлбөмбөгийн холбооны Дотоод аудитын хорооны гишүүнээр сонгогдсон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Р.Амаржаргал тус хорооны зардлаар уригдан, хуралд оролцов.
Дотоод аудидын хорооны хурал 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Малайз улсын Куала-Лампур хотноо болж, хорооны гишүүд харъяа хөлбөмбөгийн холбоодын өнгөрөгч онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны зардалтай танилцсан юм.

Олон улсын форумд оролцов

Шри Ланка улсын Коломбо хотод 2 дугаар сарын 16,17-нд Ази номхон далайн бүсийн 13 орны 36 парламентын гишүүд уулзаж өлсгөлөн, тэгш бус байдлын тулгамдсан асуудлаар хэлэлцэв. Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн төв, Нэгдсэн Үндэстний Мянганы Түншлэл болон Азийн Парламентийн гишүүдийн Хүн ам, Хөгжлийн Форум хамтран зохион байгуулсан юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дээрх форумд эх орноо төлөөлөн уригдан оролцоод ирлээ.