Саарал жагсаалт

Дүрмийн сангаа ямар эх үүсвэрээс бүрдүүлсэн мэдээллээ тодорхой тайлбарлаагүй нь учиг болсон байх.

  • Шри Ланка, Пакистаны жишээнээс үзэхэд Засгийн Газар болон бусад өрийн бичиг гаргахад саарал жагсаалт саад болохгүй гэхдээ үнэлгээ нь муудаж таарна.
  • ОТ гүний уурхайн төслийн санхүүжилтэд нөлөөлөх нь зайлшгүй хэдий ч ЗГ, ОТ хамтран ажиллаж чадвал санхүүгийн эх үүсвэр олдоно. 
  • ОУВС хөтөлбөр “жингүйдээд” эхэлсэн, ДНБ 1.5% -тай тэнцэхүйц дутуу санхүүжилтийн асуудал байгаа.
  • Шаардлага хангаагүй банкны учраа олох уу эсвэл ОУВС хөтөлбөрөөс гарах уу гэдэг асуулт байгаа. 
  • Монголын санхүүгийн системтэй хамтрагч гаднынхны тавих шаардлага нь чангарч, илүү эрсдэлтэй болсон гэж үзээд төрөл бүрийн хураамжаа нэмэгдүүлнэ.

Ямар ч болсон FATF, AQR хүрээнд яригдаад буй хөрөнгө хаанаас гэдгийг эргэлзээгүй болгох нь ЗГ-ын үүрэг бөгөөд үүнийг шийдэхээс нааш урагшлахгүй. Бид гэрийн даалгавраа сайн хийх ёстой. Эд бол ил өрнөж буй процесс, гэхдээ Монголын банк санхүү, улмаар эдийн засгаар тоглох гэсэн харийн тоглолт яваад байгаа юм уу гэж асуугаад гүнзгий ухвал сонин юм анзаарагдаж магадгүй. Сүүлийн 10-д жилийн туршлагаас үзэхэд ийм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *